БУЛГАН: Эг голд 2745 горхи, 165 гол цутгадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Эг голын савд 2745 горхи, 165 гол цутгадаг.
Дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бөгөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгаар дамжин 512 км урсаж Сэлэнгэ мөрөнд нийлж улмаар Байгал далайд цутгадаг бөгөөд гадагш урсдаг цорын ганц гол юм.
Эг гол нь далайн түвшнээс дээш дунджаар 1645 м өндөрт оршдог бөгөөд тул, цурхай, хадран, соом гээд агнуурын ач холбогдолтой загас ихтэй.
Эг голын дундаж урсгалын хурд Хатгал орчимд 23,8 м/сек, Алаг-Эрдэнэ орчимд нэлээд багасах ба харин Эрдэнэбулган сум орчимд 26,6 м/сек, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг орчим 99,2 м/сек хүрдэг. Голын ёроол хайрга чулуун хурдастай, зарим огцом уналттай хэсэгт харгиа бий. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ нь зуны хур бороотой үеэс бага байна.



Ulaanbaatar