ДОРНОД: Үхэр, хонь, адууны мах 12-20 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-28 16:15:48

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ард иргэд олноор үйлчлүүлдэг "Шүр" захад өнөөдрийн байдлаар үхрийн мах кг нь 20 мянга, хонь, ямааны мах кг нь тус бүр 15 мянга, адууны мах 12 мянга төгрөгийн үнэтэй байна. Өвлөөс хойш махны үнэ огцом хэлбэлзээгүй, дээрх үнээр худалдаж байгаа гэж махны худалдагчид ярьж байна. 


Тухайлбал, ченжүүд малчдаас адууг кг-ыг нь долоон мянган төгрөгөөр тооцож худалдан аваад нядалгааны газарт есөн мянган төгрөгөөр зардаг, лангуун дээр 12 мянган төгрөг болж хэрэглэгчдийн гарт хүрч байгаа юм. 


Харьцуулж үзвэл одоогоос долоон жилийн өмнө Дорнод аймагт хонины мах 5000, үхрийн мах 6300, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй байсан бол 2020 оны хавар үхрийн мах кг нь 12-13 мянга, хонь, адууны мах 10 мянган төгрөгийн үнэтэй байжээ.  


Related news