ДОРНОГОВЬ: Зарим сумын нутгаар +38+40 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-20 15:05:05

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн зарим сумын нутгаар пүрэв, баасан гарагт +38+40 орчим градусаар халах төлөвтэй байгааг мэдээлж байна.


Мөн Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумын нутгаар +36+38 градуст хүрч болзошгүй аж. 


Харин төвийн нутаг, Улаанбаатар хот орчимд пүрэв гарагт халж, өдөртөө +32+34 градуст хүрэх төлөвтэй байна

Related news