Малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-09 17:49:31

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Тус хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж хэрэгжихээр төсөлд тусгажээ.  Хуулийн төсөлд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээж өгч байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, зарим асуудлыг тодруулсаны дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь буюу олонх дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news