ХЭНТИЙ: “Номын баяр”-ыг 33 дахь удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-29 15:54:43

Хэнтий /МОНЦАМЭ/  Хэнтий аймаг 33 дахь удаагаа “ Үндэсний номын баяр”-ыг аймгийн ИТХ-ын ивээл дор өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил "Хүүхэд бүр уншигч" уриатайгаар Чингисийн талбайд нээлтийн үйл ажиллагаа өрнөж, Хэрлэн сумын цэцэрлэгүүд, ЕБС-ийн багш сурагчид өргөнөөр оролцлоо.

 

Номын баярын хүрээнд Монгол наадгай, "Шилдэг номын сантай өрх" шалгаруулах уралдаан, Шинэ номын үзэсгэлэн худалдаа, "Номын баяр-бидний баяр" гар зургийн уралдаан, Ном хандивлах үйл ажиллагаа, Шилдэг дүрийн парад, "Сонины шаргал хуудаснаа" үзэсгэлэн, 100 уншигч өдөрлөг, "Бид номонд дуртай" өдөрлөг, дугуйлангийн сурагчдын яруу найргийн өдөр, Хэрлэн нэгдүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Т.Яруусайханы уран бүтээлийн үзэсгэлэн, 1000 зайрмагийн баяр гэх мэт нийт 12 ажлыг зохион байгуулж, 1300 гаруй иргэд, хүүхэд залуучуудыг хамруулжээ.

Соёлын яамнаас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Соёлын сэргэлт”-2023 аяныг Монгол орон даяар зохион байгуулж буй. Энэхүү аян Хэнтий аймагт энэ сарын 27-нд нээлтээ хийсэн юм. Тус аяны хүрээнд аймгийн СУГ-аас олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсний дотор энэхүү “Номын баяр” багтаж байна. 



Related news