ДОРНОД: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн СӨБ, ЕБС-д хамрагдалт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-26 18:51:38

Чойбалсан /МОНЦАМЭ/. Боловсролын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах заалтыг хоёр жилийн өмнө шинээр оруулсан. Энэ заалт Дорнод аймагт сайн хэрэгжиж байна.

Тодруулбал, салбар зөвлөлийн комиссоор байнгын асаргаа болон хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон хүүхдүүдийг заавал СӨБ болон ЕБС-д хамруулах ёстой гэсэн шаардлага тавьснаар хүүхдүүдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж байгаа юм. Дээр дурдсан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар зөвлөлд мэргэжлийн эмч, боловсролын байгууллагын болон ХХҮГ-ын мэргэжилтнүүд багтдаг. 

Хэрлэн сумын хоёр сургууль, хоёр цэцэрлэг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай бэлтгэгдсэн багш сурган хүмүүжүүлж байна. Түүнчлэн тархины саажилт, аутизм, даун, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулах боловсролын хүрээнд анги бүрт нэг хүүхдийг хуваарилснаар бодит үр дүн гарч эхэлжээ.

Дорнод аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд бий. Тэдний 340 нь байнгын асаргаатай.


-         

Related news