“Тэнгэр аялгуу” хамтлаг Олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас Гран при шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-18 15:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-ийн доктор, профессор багш нараас бүрдсэн Тэнгэр аялгуу хамтлаг Япон улсын Осака хотод болсон Олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас Гран при шагнал хүртжээ


Дэлхийн 30 гаруй орны 89 хамтлаг оролцсон тус уралдааны сүүлийн гурван шатны шалгаруулалтад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай өрсөлдсөн байна.


Мөн тус хамтлаг уралдааны “Menuhin Gold Prize”, “The Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналыг хүртэж, 2025 онд Япон улсад аялан тоглох эрхийн эзэн болжээ. 


Ташрамд дурдахад, “Тэнгэр аялгуу хамтлаг 2006 онд Ардын хөгжмийн Азийн шилдэг хамтлаг болж байжээ.




Related news