БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт энэ сарын 8,9-ний өдөр амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын авто замын Цагааннуур боомт энэ сарын 8,9-ний өдөр амарна.
Учир нь ОХУ-ын
Засгийн газрын 2023 оны "2023 оны амралтын өдрүүдийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай"
1505 дугаар тогтоолд зааснаар энэ сарын 8,9-ний өдрийг Ялалтын баярын
амралтын өдөр болгон зохицуулсан ба тухайн хугацаанд тус улсын хилийн боомтууд ажиллахгүй.
Цагааннуур боомтын үйл
ажиллагаа энэ сарын 10-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн
үргэлжилнэ.