ДУНДГОВЬ: Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг “өөрчлөлтгүй” хэмээн дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-25 11:50:41
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүнг танилцуулав.

Аудитын дүгнэлтээр аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг “өөрчлөлтгүй” гэж дүгнэжээ.

Дээрх хоёр аудитын хүрээнд аймгийн Засаг даргад 845,5 сая төгрөгийн 3 албан шаардлага, ажил сайжруулах 6 зөвлөмж, харин аймгийн Татварын хэлтэст орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой хоёр заалт бүхий зөвлөмжийг хүргүүллээ гэж тус аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээллээ.

Түүнчлэн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар 2022 онд төсвийн шууд захирагчийн 175, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 16, ОНӨААТҮГ-ын 18, нийт нийт 209 санхүүгийн тайланд аудит хийж, 143 тайланд дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтээр санхүүгийн 131 тайланд “өөрчлөлтгүй”, 12 тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гаргасан байна.  

Аудитаар нийт 6,808.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 211.7 сая төгрөгийн акт тавьж, 8 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар болжээ. 



Related news