Ховд аймгийн ИТХ-ийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-05 17:36:00

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан Нутгийн өөрөө удирдах байгуууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхийг бэрхжүүлэх сургалт зохион байгуулж буй.

Төслийн хүрээнд Ховд аймгийн сумдын иргэдийн хурлын төлөөлөгчдөд “Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг өнгөрсөн амралын өдрүүдэд зохион байгуулсан юм. Энэхүү сургалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлэл хийлээ.

Тэрээр, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдсан хуулиуд болон, 2015 намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.

Сумдын ИТХ-ын төлөөлөгчид хөдөөгийн иргэдэд хамгийн их хэрэгтэй байгаа хууль бол Хамтын тэтгэврийн тухай хууль. Энэ хуулийг хэзээ баталж өгөхийг асууж байлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал болон Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг асууж тодруулсан юм. Сумдын засаг даргыг ард түмнээс сонгодог болох хэрэгтэй, суманд улс төржилт хэрээс хэтэрч буйг төлөөлөгчид хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл олон ахмадад хүлээлт үүсгэж буй. Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа учир намрын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ. Түүнчлэн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж буйг онцлов. Мөн тэрээр улс төржилт эхэлж буй энэ үед ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг их. Иргэдийг төлөөлж төрийн ажлыг хийж буй та бүхэн улс төржилтгүй ажлаа хийх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Манхан, Мөст, Зэрэг сумдад ажиллалаа. Энэ үеэр хөдөөгийн малчид, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзаж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон, намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм.

Related news
Comments