БАЯН-ӨЛГИЙ: Баян-Өлгий, Дорнод Казахстаны тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн Биеийн тамир, спортын газрын дарга Жандос Сайхановтай Өскемен хотод албаны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монголын Хүүхдийн спортын наадмын шигшээ тэмцээнд оролцох Баян-Өлгий аймгийн тамирчдыг Өскемен хотод Дорнод Казахстан мужийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэхээр тохиролцсон байна.
Тамирчид ирэх
сарын 17-25-ны өдрүүдэд долоо хоногийн хугацаанд бокс, жүдо, чөлөөт бөх, самбо,
ширээний теннис, таеквондо, сагсан бөмбөг /3х3/, гар бөмбөг, хөл бөмбөг, хүндийн
өргөлт зэрэг спортын 12 төрлөөр бэлтгэлээ базаах ажээ.