85 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-06 00:46:24

Дархан-Уул аймгийн Боловсролын байгууллагуудад БСШУСЯ-наас 2016-2017 оны хичээлд зориулж холбогдох тоног төхөөрөмжүүдийг илгээжээ.

Тухайлбал: цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж хүүхдийн ширээ, сандал, багш ширээ, ном хувцасны шүүгээ, самбар, компьютер зэрэг 22 төрлийн нийт 85 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хуваарилагдсан. Эдгээр сургалтын тоног төхөөрөмжийг аймгийн БСГ-аас сургууль цэцэрлэгүүдэд хүлээлгэж өгчээ. Харин “Хоёр дахь ээлжийн сургалтын тоног төхөөрөмжийг ирэх 10 дугаар сарын сүүлээр дахин татаж авна” гэж аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал ярилаа.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Related news