СЭЛЭНГЭ: Хөдөө аж ахуйн салбарыг технологижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-21 15:07:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцаагаа эдийн засагжуулах, шинэ шатанд гаргах ажлыг эрчимжүүлж байна.

 

Дээрх ажлын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийнхаа иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.  

 

Тодруулбал, БНСУ-ын Үньпён мужтай Сэлэнгэ аймаг хамтран ажиллах санамж бичгийн дагуу аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй сум орон нутгийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногт БНСУ-ыг зориод иржээ.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Үньпён мужтай хөдөө аж ахуйн салбарыг технологижуулан өргөжүүлж, ухаалаг хүлэмжийг байгуулах. Мөн дээрх салбарын ажилтан албан хаагчдыг мэргэшүүлж, туршлага судлуулах чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

 

Өнгөрсөн намар БНСУ-ын Үньпён мужтай хамтран ажиллах санамж бичгийг Сэлэнгэ аймагт байгуулж байсан юм. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа дараагийн шатанд шилжиж хамтран ажиллах гэрээг ийнхүү үзэглэжээ.

 


Related news