Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд 250 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-01 22:14:06

Тэртээ 1923 онд Сүхийн тэнхим нэртэй үүсэн байгуулагдаж байсан Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 93 дахь намартаа хүүхэд багачуудаа хүлээн авч хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Энэ хичээлийн жилд Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд 2350 гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 250 сурагч нэгдүгээр ангид элсэн орлоо. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, ахмад багш Содномдорж, Л.Бямбаа гээд олон хүндтэй зочид оролцож сурлага, урлаг, спортоор аймагтаа төдийгүй улсын хэмжээнд тэргүүлж яваа амжилтаа  шинэ хичээлийн жилдээ улам ахиулахыг хүсч баяр хүргэж байлаа.

 Б.Гантуяа 

Related news