Хөвсгөлд 36 сургуульд 25000 хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-01 22:07:53

Хөвсгөл аймагт энэ хичээлийн жилд 36 сургууль үйл ажиллагаа явуулахаар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 25000 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын  41 цэцэрлэгт 7500, нэгдүгээр ангид 2300 орчим хүүхэд элсэн суралцаж байна.

БСШУ-ы яамнаас энэ хичээлийн жил “Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, бүх шатны боловсролын байгууллага нь хүүхдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх” гэсэн зорилт дэвшүүлсэн бол Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сургалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлж “Сургуулийн менежмент, багшийн арга зүйг хөгжүүлэн, сурагчдын өрсөлдөх чадвар, төлөвшилд ахиц өөрчлөлт гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлжээ.       

       Б.Гантуяа  

Related news