"Эрдэнэс Тавантолгой" ХК экспортод гаргах 32 мянган тн нүүрс арилжлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-09 13:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2022 оны тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний цахим арилжааг амжилттай зохион байгуулав.  


Дуудлага худалдаагаар экспортод гаргах 5 багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан бөгөөд дуудлагаар дуудах үнэ 0.28 хувиар нэмэгджээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр 1 тн нүүрсийг 179,1 ам.доллароор борлуулсан байна.

Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш 10.00 цагт болох юм. 


                                                Нүүрс арилжсан мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023-02-09 10:00

 

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-СО

Дуудах доод үнэ, валютын төрөл

178.60 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ

179.10 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

5,731,200 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.02.09-01

Үнийн өсөлтийн хувь

0.28 хувь

Арилжсан нүүрсний багцын тоо

5

Арилжсан нүүрсний төрөл, ангилал

Хатуу коксжих

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 14.49 (-2.3; +2.1)
Total moisture (ar): 4.2 (-1.3; +1.5)
Volatile (daf): 25.27 (-0.7; +1.0)
Total sulphur (db): 1.18 (-0.3; +0.5)
G-index (5:1): 81 (-8.0; +5.0)

CSN: 6.5 (-0.5; +0.5)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

  

 

 

 

Related news