ОРХОН: Энэ онд 215 иргэнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-16 11:58:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 11 сарын байдлаар Орхон аймгийн БОЭТ давхардсан тоогоор 215 өвчтөнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийжээ.  Үүний 55 хувь нь яаралтай, 45 хувь нь төлөвлөгөөт, 32 хувь нь харьяаллын бус буюу өөр аймгаас ирсэн үйлчлүүлэгч байжээ.

Мөн тус эмнэлэг мэдрэлийн тасагт тархины цус харвалтын хоёр, дотрын тасагт зүрхний шигдээсийн долоон орыг тогтмол ажиллуулж зүрхний шигдээсийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Орхон аймаг хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчнийг нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан  орон нутагт эмчлэх боломжгүй байв.

Харин “Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах” төсөл хэрэгжүүлснээр ангиографийн аппараттай болж судсан дотуурх мэс засал хийдэг болсноор зүрх судас, элэгний хавдрын үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж хүндрэл, нас баралтыг бууруулж чадаж байна.

 

 

Related news