ХӨВСГӨЛ: Монголын хамгийн өндөр Арсайн хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт Монголын хамгийн өндөр хүрхрээ бий. Хорьдол Сарьдгийн нуруунд орших Арсайн хүрхрээ нь 70 метрийн өндрөөс буудаг бөгөөд бороотой үед уулын ус үерлэж хүрхрээг үүсгэдэг байна. Арсайн хүрхрээ нь Рэнчинлхүмбэ сумын төвөөс 100 километрийн зайтай юм.
Монголын хамгийн өндөр Арсайн хүрхрээ нь Өвөрхангай аймгийн Улаан цутгаланг гурав нийлүүлсэнтэй тэнцэх өндрөөс буудаг бөгөөд сүүлийн үед аялагч, жуулчид ихээхэн ирж үздэг болжээ. Харин Арсайн гол нь далайн түвшнээс дээш 1540 метрт байдаг ажээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days