БНСУ-ын компани Улаанбаатарын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах хүсэлтээ уламжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-02 08:42:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль энэ онд хэрэгжүүлж эхэлснээр хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх боломжтой болсон. Ингэснээр хөгжлийн асуудлыг шийдэх санхүүгийн шинэ механизм болох концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй болсон. Нийслэлд тулгамдаад буй асуудалд УИХ, Засгийн газар, нийслэлээс нэгдсэн байр суурьтай ажиллаж байгаа” хэмээлээ. Тэрбээр нийслэлийн түгжрэлийг багасгах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлт, цахим шилжилт зэрэг салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд Улаанбаатар хот нээлттэйг онцлов.


БНСУ-ын ВАИНХК нь барилгын дахин төлөвлөлт зэрэг олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга, дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байна. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирсныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ. 

Related news