Онон гол дээгүүр тавьсан гүүрийг ашиглаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-30 13:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгийн Батширээт сумын Онон гол дээгүүр тавьсан 209 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.


Тус гүүр нь өрөмдмөл шон суурь, хүчитгэсэн дам нуруу, 500 метр хайрган замтай байхаар төлөвлөн, баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг байнгын ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснийг тус яамнаас мэдээлэв.


Гүүрийн барих ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллажээ. 

Related news