СЭЛЭНГЭ: Эх хэл соёл, өв уламжлал, түүхээрээ бахархав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-24 17:09:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 2-р цэцэрлэгийн багш, ажилтан, хүүхдүүд Монгол бахархлын өдрийг эх хэл соёл, өв уламжлал, түүхээрээ бахархан өнгөрүүлжээ.

 

Тус хамт олон Хөтөл хотын ЕБ-ын 1-р сургуулийн Монгол хэлний багш Ж.Гэрэлмааг урьж "Эх хэлний дархлаа" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Мөн бяцхан хүүхдүүд ардын урлагийн өв сангаас урлагийн тоглолт бэлтгэн, үндэсний ур ухаан шингэсэн ардын тоглоом, наадгайгаар дамжуулан сурган хүмүүжүүлэх ёс заншлыг өвлүүлэн үлдээх зэрэг бүтээлч үйл явдлуудаар дүүрэн байсан байна. 

Хүүхдүүд “Чингис хааны бага нас" киног үзэж сонирхон, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс "Алунгоо эхийн сургаал" зохиолоор бэлтгэсэн тоглолтоо үзүүлжээ.   

Түүнчлэн "Монгол хүмүүн бид багцалсан 5 сум мэт эв эетэй явбаас хэнд ч яахан дийлдэх билээ" Алунгоо эхийн сургаалаас, "Эцгээ хүндэлж, эхээ ачилж, эрхийг цээрлэн, эрдэмд хичээж, биеэ засагтун" Их Эзэн хааны билиг сургаалаас, "Хөх тэнгэрээс заяатай эрэлхэг монгол Эзэн богд Чингис хаан мину"...зэрэг сургамжит эшлэл, зохиолоос нь дүү нартаа танилцуулсан байна. 


Related news