СЭЛЭНГЭ: Ахмадууд аян зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-03 19:32:23

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх Ахмадын хорооноос Сүхбаатар зөвлөлийн хэмжээнд хандив цуглуулах аяныг зохион байгуулсан байна.

 

Сэлэнгэ аймагт гарч буй ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай уялдуулан Онцгой байдлын албанд нэгэн цаг дор алба хаан үүрэг гүйцэтгэж явсан ахмадууд дээрх аяныг зохион байгуулжээ.

 

Тус аяны хүрээнд 3,150,000 төгрөгийг бүрдүүлж, 5 нэр төрлийн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна. 

Related news