БАЯНХОНГОР: Эгч дүүс 'Номын сан" тохижуулж, шинэ номоор баяжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-25 14:17:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэр бүлийн эгч дүүс нэгдэн Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны  Номын сангийн өрөөг тохижуулжээ. Тодруулбал, Хүүхэд байхдаа дотуур байранд амьдардаг байсан эгч дүүс тус Номын санг 1.2 сая төгрөгөөр тохижуулж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон 1 сая төгрөгийн өртөг бүхий шинэ номуудаар баяжуулан хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус гэр бүлийнхэн сурагчдын эрдэм мэдлэгийг дэмжих, гар утас, цахим хэрэглээний давсан хэрэглээг бууруулах зорилгоор хүүхдүүдийн дунд “Номын нөхөр сурагч” уралдааныг жил бүр зохион байгуулж, шилдэг сурагчдыг шагнаж урамшуулж байхаар болжээ. 


Тус дотуур байрны сурагчид ном их уншиж, эрдэм мэдлэгээ тэлсэн, оюунлаг зөв иргэн болж төлөвшинө гэдэгт энэхүү ажлыг зохион байгуулсан эгч дүүс итгэлтэй байгаагаа Номын сангийн нээлтийн үеэр хэлж байв.

Related news