СЭЛЭНГЭ: Сумын эмнэлэг хүчилтөрөгчийн бүрэн автомат үйлдвэртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-23 14:34:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэд хүчилтөрөгчийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

 

Тус үйлдвэр ашиглалтад орсноор Мандал сумын хувьд баллоноор хүчилтөрөгчөө зөөх явдлыг халжээ. Мөн түүнчлэн үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдсэн байна.  

 

Тус үйлдвэр ажиллаж эхэлснээр дан ганц Мандал сум төдийгүй хөрш зэргэлдээ аймаг, сумдын эмнэлэгүүдийг ч хүчилтөрөгчөөр хангах нөхцөл давхар шийдэгдэж байна.


Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа анх санаачлан "Бороо Гоулд" ХХК-д хүсэлт тавьсны үндсэн дээр тус компанийн санхүүжилтээр ийн шийдвэрлэжээ.

 

Related news