ХӨВСГӨЛ: Коронавирусний эсрэг вакцинд 5-11 насны хүүхдийн хамрагдалт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-26 16:23:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад 5-11 насны хүүхдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хэрхэн хамруулах талаар мэдээлэл өглөө.

Тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах 21000 гаруй хүүхдийн 3000 орчим хүүхдэд хийх вакцин ирсэн байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт 1 хувьтай хангалтгүй байгаа учраас эрчимжүүлэх арга хэмжээг авч байна гэдгийг ЭМГ-ийн НЭМТ-ийн дарга Б.Гэрэлтуяа мэдээллээ. Гэхдээ хүүхдүүдийн эцэг эх татгалзвал хийлгэхгүй байх боломжтой аж.

Тус аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 4204 тохиолдол батлагдаж, 4182 хүн эдгэрч, нас баралтын 9 тохиолдол бүртгэгджээ.

Related news