ХӨВСГӨЛ: Усны сан бүхий газрын хамгаалалттай бүсэд байршилтай нүхэн жорлонгуудыг дарж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-20 16:02:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байршилтай нүхэн жорлонг дарж булах ажил хийгдэж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар  тус аймгийн нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хил заагийг тэмдэгжүүлэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон, хаягдал усны нүхийг буулгах, ариутгал халдваргүйтгэл хийж дарж булах ажлыг бүх сумдад зохион байгуулж байна.


Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай 7 нүхэн жорлонг халдваргүйтгэл хийж дарж булсан байна.

Цаашид хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгоо шинэчилж байгальд ээлтэй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж  эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг Байгаль орчин аялал жуулчлалын газраас зөвлөж байлаа.

 

 

Related news