ДОРНОД: Б.Билгүүн өөрийн суралцаж байсан цэцэрлэгтээ 300 кг чацаргана бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-19 09:52:02

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2001 оны төгсөгч Б.Билгүүн төрөлх цэцэрлэгтээ 300 кг чацаргана бэлэглэжээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Х.Нарантуяа: "Энэхүү 300 кг чацаргана нийт хүүхдийн бүтэн жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэнэ. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлтийн үеэр ийнхүү хүүхдийн дархлааг дэмжиж байгаад талархлаа" гэсэн юм.

Б.Билгүүн өөрийн гэсэн чацарганы аж ахуйтай. Тиймээс цаашид цэцэрлэг, сургуулиудад чацаргана хандивлаж, суралцагчдын дархлааг дэмжих ажлыг уламжлал болгохоор төлөвлөж байгаагаа энэ үеэр ярьж байлаа. 

Сонирхуулахад, чацаргана жимсэнд маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон сайн чанартай юм. 

Related news