3800 гаруй өвөлжөө, хаваржаанд ариутгал хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Ариутгал-2016" төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд нэгдүгээр шатны халдваргүйтгэлийн арга хэмжээгээр 3848 өвөлжөө, хаваржааг хамруулан, ажлын гүйцэтгэл 83,3 хувьтай байна.
"Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн уг арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн а/339 дүгээр захирамж гарч, удирдамжийн хамт сумдад хүргэсэн юм. "Төслийн хоёрдугаар шатны ариутгал халдваргүйтгэлийн эм бэлдмэлийг бүрэн нийлүүлж мал эмнэлгүүддээ хуваарийн дагуу олгож эхлээд байна. Зун, намрын угаалга, боловсруулалт, туулгалтын арга хэмжээ тус аймагт эрчимтэй явагдаж байгаа" гэж ХХААГ-аас мэдээллээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days