ТӨВ: Хөдөлмөрч манлай ахмадуудаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-30 17:00:18

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн Баярын хурал зохион байгуулж, “Хөдөлмөрч манлай есөн ахмад”-аа шалгарууллаа. Уг үйл ажиллагаа нь аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж,  хөгжлийн түүхийг цогцлоон бүтээсэн ахмадуудад зориулсан үйл ажиллагаа юм. 


Төв аймгийн Хөдөлмөрч Манлай ахмадаар Аргалан сумын ахмад настан Жигдэнгийн Содномдаржаа, Баянчандмань сумын ахмад настан Батбаярын Базаррагчаа, Борнуур сумын ахмад настан Цогттөмөрийн Цэрмаа, Дэлгэрхаан сумын ахмад настан Дугарын Дашдондог, Жаргалант сумын ахмад настан Пунцагийн Цэдэнбалжир, Зуунмод сумын ахмад настан Мандалжамцын Пагмадулам, Зуунмод сумын ахмад настан Түнтэгийн Болд, Сүмбэр сумын ахмад настан Далхаагийн Баттөмөр Цээл сумын ахмад настан Цамбын Баасанбат нарыг тус тус шалгарууллаа. 



Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 4 ахмадыг шагнасан бол аймгийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр 2, ИТХ-ын Хүндэт жуух бичгээр 1, аймгийн Хүндэт тэмдгээр 2, Засаг даргын Жуух бичгээр 2, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар 5, Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдгээр 2, Хүндэт жуухаар 3, Ахмадын алдар хүндэт тэмдгээр 2, Зуунмод сумын Засаг даргын Хүндэт жуух бичгээр 6, Зуунмод сумын 80 жилийн ойн медалиар 10, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр 1 хүнийг тус тус шагналаа.



Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян нээлтийн үеэр үг хэлэхдээ: Төв аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны хөдөлмөр хамгааллыг дэмжин “Ахмадын ордон, Ахмадын сан” байгуулах тухай тусган хэрэгжүүлж байгаа болон “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд ХАА, газар тариалан, мод, хүнсний ногоо тарих, ХАБЭА тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг сурталчлах зэрэг 6 чиглэлээр ахмадуудтайгаа хамтран ажиллаж, хүүхэд, залуус, төрийн албан хаагчдад ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадварыг өвлүүлэн ажиллаж байна. Мөн ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудалд анхаарч, сумдын ахмадын байгууллага, аймгийн ахмадын хорооноос зохион байгуулж байгаа ажлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо. 


Related news