АРХАНГАЙ: Нүхэн жорлон, бохир усны цооногийг устгах ажлыг эхлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-28 16:00:54

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот албан даалгавар, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/699 тоот захирамжийн дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа нүхэн жорлон, бохир усны цооногийг устгах ажлыг зохион байгуулж байна.


Энэ ажлыг 9 дүгээр сарын 26-наас эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар Цэнхэр, Булган, Төвшрүүлэх сумын нутагт усан сан бүхий газар байрладаг жуулчны бааз, эко гэрүүдийн нийт 13  нүхэн жорлон, бохирын цооногийг ариутган буулгаад байна.


Нүхэн жорлон, бохир усны цооногийг устгах ажлын тайлан мэдээг ирэх 11 дүгээр сарын 15-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу явуулах бөгөөд Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Өнөөдөр Төшрүүлэх суманд нүхэн жорлон буулгах ажлыг хийж байна.

Related news