Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд хийх боломжтой бизнесийг төр авах бодлогыг таслан зогсоох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 13:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аас гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.


Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхлэх ёсгүй. Төр эрхлэх боломжгүй бизнесийг хувийн хэвшлээр хийлгэдэг байх нь чухал. Стратегийн салбарын томоохон улсын үйлдвэрүүдийг төр хариуцах нь тодорхой. Мөн хувийн хэвшил аваад явах боломжгүй буюу ашиггүй бизнесийг төр нийгмийн хариуцлагын хүрээн авдаг. Харин хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд жижиг дунд үйлдвэрийн түвшинд аваад явах боломжтой зарим бизнесийг төр авах бодлогыг таслан зогсоох нь зүйн хэрэг юм. Тодруулбал, төр эрхлэх шаардлагагүй хэд хэдэн бизнес бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүнс, хангамжийн бизнесийг төр эрхлэх шаардлагагүй. Хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага хийх боломтой. Тохижилт үйлчилгээний зарим үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн гэрэлтүүлэг, чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, төрийн өмчит байрын ашиглалтын асуудлыг энэ онд багтаан цэгцэлнэ. Нэг ёсондоо 2023 оны төсвийг өргөн барихдаа төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд хувийн хэвшлийн хийж болох бизнестэй ижил ажлын төсөв оруулахгүй” гэлээ.

Related news