ДАРХАН-УУЛ: Бүх үйлчилгээний байгууллагууд амны хаалттай үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-03 14:53:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Манай улсад коронавируст халдварын “Омикрон” BA.1, BA.2 хувилбар давамгайлж, халдварын тархалт нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээний хариу эерэг эзлэх нь нэмэгджээ.


Дархан-Уул аймагт Ковид-19 вируст халдвар сүүлийн 14 хоногт ихсэж, долоо хоногийн харьцуулсан үзүүлэлтээр халдварын тохиолдол 174,2 хувиар өсчээ. Тиймээс даваа гарагаас эхлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны үйлчилгээний байгууллагууд амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэхийг аймгийн онцгой комиссоос үүрэг болголоо. Мөн эрүүл мэндийн байгууллагаас ард, иргэдийг хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Related news