СЭЛЭНГЭ: Цагдаагийн алба хаагчдад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-19 15:56:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 101, дотоодын цэргийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчдад шагнал гардуулах ёслол өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт боллоо.

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүссэний  100 жилийн ойг  тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв  журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавъяаны одонгоор нэг, Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэгээр  23, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар нэг, Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух"-аар хоёр, Аймгийн Засаг даргын "Жуух"-аар тав, "Албаны төлөө" 1 дүгээр зэргийн медалиар хоёр, "Албаны төлөө" 2 дугаар зэргийн медалиар тав, "Албаны төлөө" 3 дугаар зэргийн медалиар 8, “Монгол цагдаа” тэмдэгээр  8,  хамтран ажилладаг байгууллагын шагналаар 12  нийт 68  алба хаагч, ахмад ажилтнуудыг тус тус шагналаа.

Related news