БУЛГАН: Сумын заан М.Эрхэмбаяр аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-11 21:53:28

Булган /МОНЦАМЭ/ Монголын Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Булган аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны их шөвгийн бөхчүүд цол нэмлээ. Бүрэгхангай сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Пүрэвдорж, Могод сумын харьяат сумын заан М.Эрхэмбаяр нар үзүүр түрүүнд шалгарснаас сумын заан М.Эрхэмбаяр 7 даван аймгийн баяр наадамд түрүүлж арслан цол, аймгийн нэмэх начин Д.Пүрэвдорж үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. Аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн Хутаг-Өндөр сумын харьяат сумын нэмэх заан Х.Нямдорж, Рашаант сумын харьяат сумын заан О.Рэнцэн-Очир аймгийн начин цолтон боллоо.

Энэ жилийн наадамд Монгол улсын харцага Ж.Бор, улсын начин Д.Дэлгэрбат тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа. 

Related news