БУЛГАН: Төллөвөл зохих нийт малын 53.4 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-25 14:10:55

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 1.2 сая толгой хээлтэгчээс 657,464 толгой буюу 53.4 хувь нь төллөж, төл бойжилт 99.3 хувьтай байгааг ХХААГ-ын Мал аж ахуйн тасгаас мэдээллээ.


2025 оны жилийн эцсийн тооллогоор төллөвөл зохих ингэ 523, гүү 121,533, үнээ 134,219, хонь 604,895, ямаа 370,296 нийт 1,231,466 толгой хээлтэгч байна. 

 

Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 372,337 хурга, 237,178 ишиг, 11,143 унага, 36,203 тугал, 206 ботго хүлээн авчээ.


Нийт 19904 толгой мал зүй бусаар хорогдсоноос 374 нь хээлтэгч мал байна. 


Related news