БУЛГАН: Үггүй өгүүлэх урлаг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-26 13:15:48

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадмыг дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Булган аймагт зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 8 улсын уран бүтээлчид оролцож, 4 насны ангилалд зориулсан нийт 14 жүжгийг орон нутгийн үзэгчдэд толилуулж буйгаараа онцлог юм.


Наадмын хүрээнд гадаад, дотоодын авьяаслаг уран бүтээлчид нэг дор цугларч, театрын урлагийн шилдэг бүтээлүүдээ хүүхэд, багачууд, иргэдэд хүргэж байна. Ийнхүү орон нутагт олон улсын түвшний уран бүтээлүүдийг шууд үзэх боломж бүрдүүлсэн юм.


Булган аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоглолтуудыг шимтэн үзэж, урлагийн гайхамшгийг биеэр мэдэрч, шинэ мэдлэг, урам зориг авч буй инээд баяслаар дүүрэн өдрүүд үргэлжилж байна.


Энэхүү наадам нь хүүхэд, залуучуудад соёл, урлагийн боловсрол олгох, дэлхийн түвшний бүтээлүүдийг таниулахын зэрэгцээ орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйгаараа ач холбогдолтой юм.


Ялангуяа үзэгчдийн сонирхлыг татаж буй нэг төрөл бол дуугүй театрын тоглолтууд юм. Эдгээр бүтээл нь мим болон биет театрын хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд үг яриа бараг ашиглахгүй, зарим тохиолдолд хөгжимгүйгээр илэрхийлдэг. Жүжигчид биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, тайзны орон зайгаар утга илэрхийлж, үзэгчид өөрсдийн мэдрэмж, төсөөллөөрөө утг агуулгыг хүлээн авдгаараа онцлог.

Үгээр бус, хөдөлгөөнөөр өгүүлэх энэхүү өвөрмөц уран бүтээлүүд нь орон нутгийн үзэгчдэд шинэ содон мэдрэмж төрүүлж, театрын урлагийн өөр нэгэн сонирхолтой ертөнцийг нээж байна.


Хишиг-Өндөр сум


Хишиг-Өндөр сум 

Гурванбулаг сум

                                                                                                                                                             Гурванбулаг сум


                                                                                                                                                            Гурванбулаг сум


                                                                                                                                                     Гурванбулаг сум        


Баяннуур сум


Баяннуур сум


Хялганат тосгон


Хялганат тосгон

Баян-Агт сум


Баян-Агт сум


Баян-Агт сум


Хутаг-Өндөр сум


Хутаг-Өндөр сум


Хутаг-Өндөр сум


Дашинчилэн сум


Дашинчилэн сум


Бугат сум


Бугат сум


Бугат  сум


Сайхан сум


Сайхан сум


Булган сум


Булган сум


Булган сум

Могод сум


Бүрэгхангай сум

Related news