Орон сууцны айлуудын хэрэглээний усыг 3 хоног хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-10 15:24:10

Баянхонгор аймагт орсон аадрын дараах үерийн үеэр аймгийн Ус хангамжийн эх үүсвэр усанд автжээ. Үүний улмаас аймгийн төвийн орон сууцнуудын цэвэр ус тасраад байна.

      Эх үүсвэрийг засварлаж, хэвийн болгоход багагүй хугацаа орох учир усаар хангах үйлчилгээ 72 цагаар хязгаарлахыг аймгийн “Чандмань” ХХК мэдэгдлээ.

    Үерээс шалтгаалан “Цагаан чулуут”, “Оготнот” булгийн ус улаанаараа эргэлдэж ус авах боломжгүй болжээ. Тиймээс орон  сууцнуудын өрхүүдийг хэрэглээний ундны усаа Өлзийт МСҮТ-ийн баруун талаас авч болох юм байна.

Б.Мөнхзул

Related news