ДУНДГОВЬ: “Дэврэх” малчдын бүлэг тэжээлийн ургамал тариалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-06 17:20:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Луус сумын Суварга багийн “Дэврэх” малчдын бүлгийн гишүүд “Тэжээлийн тогтвортой менежмент” төслийн 100 хувийн дэмжлэгтэйгээр 1 га талбайд тэжээлийн ургамал тариалав.

“Тэжээлийн тогтвортой менежмент” төслийг ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах услалтын системийн иж бүрэн тоног төхөөрөмж: бороожуулагч, мотор, шланк, холбогч зэргийг тус малчдын бүлэгт хүлээлгэн өглөө. Мөн тэжээлийн ургамал тариалах заавар, зөвлөгөөг өгсний дагуу малчны бүлгийн гишүүд “Дэврэх хар толгой” хэмээх газарт ийнхүү тэжээлийн ургамал тариалаад байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банктай цаашид хамтарч ажиллан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцож,  аймагтаа жижиг оврийн трактортой болох саналыг дэвшүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгуулжээ.

Related news