Ж.Байден БНХАУ-д ногдуулсан зарим татварыг цуцлах асуудлыг хэлэлцэхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-06 15:06:30

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо ням гарагт хэлэхдээ, тус улсын Ерөнхийлөгч Ж.Байден одоогийн өндөр инфляцийг зохицуулахын тулд Д.Трампын БНХАУ-д ногдуулсан зарим гаалийн татварыг цуцлах талаар хэлэлцэхийг багаасаа хүссэн гэжээ.


Тодруулбал, Ж.Раймондо ням гарагт “CNN телевизэд өгсөн ярилцлагадаа, Ж.Байдены засаг захиргаа инфляцийг бууруулахын тулд БНХАУ-д ногдуулсан татвараа цуцлах талаар бодолцож байгаа эсэхийг асуухад дээрх мэдээллийг өгсөн байна.


Тэрбээр хэлэхдээ, “Бид энэ асуудлыг судлаж байна. Ерөнхийлөгч биднээс энэ асуудалд дүн шинжилгээ хийхийг хүссэн. Жишээлбэл, гэр ахуйн бараа, унадаг дугуй зэрэг бүтээгдэхүүний татварын талаарх асуудлыг судлаж үзэх нь ач холбогдолтой байж магадгүй юм” гэжээ.


Түүний хэлж буйгаар, тус улсын Засгийн газрын зүгээс ажилчид болон гангийн үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалахын тулд ган, хөнгөн цагаанд ногдуулсан зарим тарифыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.


Ж.Байден өнгөрсөн сард инфляцтай тэмцэх нь түүний нэн тэргүүний зорилт хэмээн мэдэгдсэн. Тэрбээр мөн “Цагаан ордон АНУ-ын бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын тулд Д.Трампын үед БНХАУ-д ногдуулсан татварыг бууруулах, бүр мөсөн цуцлах талаар хэлэлцэж байна” гэж мэдэгдэж байв.   

Related news