Камбож улс гадаадын 241,485 жуулчин хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-03 15:27:34

Пномпень. /Xinhua/. Камбож улс энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 241,485 гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Аялал жуулчлалын яамны Статистикийн газрын захирал Конг Соферек пүрэв гарагт мэдээлэв.


Тэрбээр хэвлэлд зориулсан мэдээлэлдээ "энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Камбож улсад ирсэн гадаадын жуулчдын 54.6 хувь буюу 131,864 жуулчин агаарын тээврээр ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 244 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт ирсэн жуулчдыг улсаар нь авч үзвэл Вьетнам, Тайланд, Хятад улсын аялагчид хамгийн их ирсэн байна" гэдгийг онцолжээ.


Камбож улсын аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн гол эх үүсвэрүүдийн нэг юм. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын өмнөх үед буюу 2019 онд 6.6 сая гадаадын жуулчин хүлээн авч, 4.92 тэрбум ам.долларын орлого олж байжээ. Иймд  хорио цээрийн дэглэмийг цуцлах бодлого хэрэгжүүлснээр 2022 онд гадаадын 800 мянгаас 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Related news