Орон нутагтаа дээд боловсрол эзэмших боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2022-05-26 15:19:16

Өмнөговь /МОНЦАМЭӨмнөговь аймгийн Даланзадгад суманд Геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 27-нд болно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт Эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. 

Даланзадгад хотод Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Мэргэжил сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Орон нутагтаа чанартай боловсон хүчнийг бий болгох, цаашдаа бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой боллоо.

Related news