Он гарснаас хойш 549.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-09 13:59:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 549.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 12.8 мян.тн, АИ-92-ыг 194.9 мян.тн, АИ-95/98 автобензин 11.1 мян.тн, ДТ 273.0 мян.тн, онгоцны түлш 17.6 мян.тн, бусад 40.3 мян.тн байна. 


Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 134,246 тн шатахууны нөөцтэйгөөс А-80 автобензин 10,724 тн, АИ-92 автобензин 45,559 тн, АИ-95 автобензин 5,498 тн, ДТ 69,461 тн байна. Энэ нь АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 41, А-80 автобензиний 64, ДТ-ний 25 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ. 


Улаанбаатар хотод 68,418 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,798 тн, АИ-92 автобензин 26,378 тн, АИ-95 автобензин 3,963 тн, ДТ 32,492 тн байгаа аж. Энэ нь АИ-92 автобензиний 28, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 30 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэсэн үг. 


Шатахууны нөөц баруун бүсэд 12,086 тн, хангайн бүсэд 8,414 тн, төвийн бүсэд 35,126 тн, зүүн бүсэд 6,542 тн байна.

Related news