Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-27 13:07:15

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.

Тус анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:Аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа. Мөн Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Татварын хэлтсийн даргын илтгэлтэй танилцлаа. Түүнчлэн Э.Жамъяныг Монгол улсын гавьяат малчин цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн анхдугаар хуралдаанаар улсад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн шагнал одон медалиар шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлав. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон нэг, Алтан гадас одон 6, Хөдөлмөрийн хүндэт медальд 6 хүнийг уламжиллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news