Яруу найрагч Нямжавын Сүхдоржийн “Сэлэнгийн шаргал намар” номын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газраас “Соёл, урлаг-Бүтээлч орон зай” сэдэвт аян өрнүүлж эхэлжээ.
Аяны хүрээнд “Ном дор мөргөмүү” уулзалтыг энэ сарын 7-нд зохион байгуулж, ахмад зохиолч, яруу найрагчид, аймгийн Нийтийн номын сангийн ажилтнууд, Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа оролцож шинэ бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагаа нь эхэлж буй аймгийн Соёл урлагийн газрын хамт олонд “ажлын амжилт хүсээд аймгийн удирдлагын багийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.
Мөн энэ үеэр МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдоржийн “Сэлэнгийн шаргал намар” номын нээлт боллоо. Зохиолч уг номдоо Сэлэнгэ аймагтай холбоотой өөрийн үүх түүх дурсамжаас үүдэн бичсэн өгүүллэг, тэмдэглэл, болсон явдал, хөгжөөнтэй яриа зэргийг сорчлон багтаажээ.
