Сэлэнгэ аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-05 22:56:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Сүхбаатар хотод энэ сарын 5-ны өдөр эхэллээ.

Аймгийн Спортын төв ордонд болж буй эл тэмцээнд бүс бүсээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа нар оролцлоо. Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат сурагчдын бэлтгэл сургуулилалтад нь зориулан  ОУ-ын стандарт шаардлагад нийцсэн 200-гаад гар бөмбөгийг аймгийн бүх ЕБ-ын сургуульд өглөө. Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 өдрийн турш зохион байгуулж, шилдгүүдээ тодруулна. Уг тэмцээнээс шалгарсан шилдэг баг тамирчид улсын аваргын тэмцээнд орох болзол хангах аж.

Сэлэнгэ аймгийн волейболчдын чадвар, чансаа ахиж байгааг бүх насны улсын аварга шалгаруулах тэмцээн, дээд зэрэглэлийн тэмцээний үзүүлэлт тодорхой харуулж байгааг тэмцээний нээлтийн үеэр онцолж байв.

 

Related news