Ирэх долоо хоногт Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар 3-р сарын 3-нд цас
орж, салхи баруун хойноос секундэд 8-13
метр хүрч, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.
2 дугаар сарын 26-ны 20.00
цагаас 2 дугаар сарын 27-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3-р сарын 1-нд зарим сумдын нутгаар, 3-нд ихэнх сумын нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 3-р сарын 3-нд баруун хойноос секундэд 8-13 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр байна.
Агаарын температур
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8
градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.