Сүүлийн 24 цагт халдварын 36 эерэг тохиолдол батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын
албанаас ирүүлсэн мэдээгээр тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 36 эерэг
тохиолдол батлагдсан байна. Дээрх тохиолдлууд аймгийн төв Сүхбаатар,
Алтанбулаг, Ерөө, Бугант, Мандал, Хэрх, Сайхан, Номгон, Хүдэр сум тосгодод
бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 14 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад
шилжсэн байна. Мөн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж
буй иргэдээс 36 нь эдгэрчээ. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн 6 эмнэлгийн ковидын
8 тасагт 40 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд эмнэлэгт таван тохиолдол нэмэгдэж, гэрийн
эмчилгээнд 20 сум, тосгонд
338 тохиолдол өрх, сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 33 хүн нэмэгдсэн байна.
Дээрх батлагдсан
тохиолдлоос жирэмсэн хоёр, 0-17 насны 8
хүүхэд, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 10, хөнгөн 28 хүн эмчлүүлж байгаа ажээ.