"Монгол шуудан” 200 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-22 13:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд санхүүгийн тайлан, ногдол ашгийн хуваарилалтын мэдээллээ үргэлжлүүлсээр байна.

  • "Монгол шуудан” ХК 2021 оны цэвэр ашгаас нийт 200 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөг,
  • "Ариг гал” ХК мөн нэгж хувьцаанд 39.90 төгрөг,
  • "Мон ит булигаар” ХК нэгж хувьцаанд 600 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар тус тус шийдвэрлэснээ мэдэгдээд байна

Тодруулга: "Монгол шуудан” ХК өнгөрсөн онд 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 3.3 төгрөг буюу нийт 331 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тарааж байв.

Related news