Агын гудамжийг төв замтай холбох автозам барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-22 10:43:47

Дорнод /МОНЦАМЭ/. Агын гудамжийг Читын гудамжны төв замтай холбох автозам барина. Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын автозамын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар энэхүү хатуу хучилттай автозам барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Дээрх автозам нь Агын гудамжны автозамын нэгдүгээр сургуулийн зүүн талын уулзвараас зүүн тийш 10-р цэцэрлэгийн урдуур, орон сууцны долдугаар байрны хойгуур Читын гудамжны хатуу хучилттай автозам хүртэл 310 м урт, 6 м өргөн, хоёр талаараа явган хүний замтай цемент бетон хучилттай байх юм.

Related news