Зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг Дорнодод барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Дорнод
аймагт Зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хорио цээрийн бүс бүхий
зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг Чойбалсан хотын үйлдвэрийн бүсэд
байгуулахаар болжээ.
Түүнчлэн,
үр тариа хадгалах 10 мянган тоннын багтаамжтай агуулахыг мөн үйлдвэрийн бүсэд,
албадан эмчилгээний зүүн бүсийн төвийг Чойбалсан хотод, хүчилтөрөгчийн
үйлдвэрийг БОЭТ-д суурилуулахаар боллоо.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days